
Маркетингийн үйл ажииллагааны хамгийн гол
хэрэглэгдэхүүн нь маркетингийн төлөвлөгөө юм. Маркетингийн төлөвлөгөөг бараа
тус бүр дээр тодорхой / нэг жил гэх мэт
/ хугацаагаар боловсруулна.
Ихэнхи маркетингийн төлөвлөгөө нь :
Товч утга , одоогийн маркетингийн нөхцөл байдал ,
боломжийн шинжилгээ , зорилтууд , маркетингийн стратеги , үйл ажиллагааны
хөтөлбөр төсөвлөсөн ашиг орлогын тайлан ба хяналт гэсэн хэсгүүдээс бүрддэг.
Маркетингийн төлөвлөгөөний агууллага :
ХЭСЭГ
|
ЗОРИЛТ
|
1.Товч агууллага
|
Удирдлага богино хугацаанд танилцахад тохиромжтойгоор төлөвлөгөөний гол
санааг бичих.
|
2.Маркетингийн одоогийн нөхцөл байдал
|
Зах зээл , бараа өрсөлдөөн , хуваарилалт болон макро орчны тухай
мэдээлэл.
|
3.Боломжууд болон маргаантай асуудлын шинжилгээ
|
Гол боломж аюул , хүчтэй өолон сул тал , бараатай холбогдсон маргаантай
асуудал.
|
4.Зорилт
|
Төлөвлөгөөгөөр хүрэхийг хүсч буй зорилт / борлуулалт , зах зээлд эзлэх
хувь г.м /
|
5.Маркетингийн стратеги
|
Зорилтонд хүрэхэд ашиглах ерөнхий
стратеги.
|
6.Үйл ажиллагааны хөтөлбөрүүд
|
Юу хийх вэ ?
Хэн хийх вэ ?
Хэзээ хийх вэ ?
Зардал нь ямар байх вэ ? гэсэн асуултанд хариулна.
|
7.Төсөвлөгдсөн ашиг алдагдлын тайлан
|
Санхүүгийн хүлээгдэж буй байдал.
|
8.Хяналт
|
Төлөвлөгөөг хэрхэн хянахыг хэлж өгнө.
|
Төлөвлөгөөний загварыг дэлгэрүүлэн тайлбарлая :
- Товч утга.
- маркетингийн одоогийн нөхцөл байдал. / зах
зээл , бараа , өрсөлдөөн , хуваарилалт , макро орчин /

Зах зээлийн хэмжээ өсөлт / сүүлийн хэдэн жил / худалдан
авагчийн хэрэгцээ , тэдний ойлголт болон худалдан авах зан төлөвийн хандлага.

Борлуулалт , үнэ , цэвэр ашгийн хэмжээ / бараа
бүрийн хувь сүүлийн хэдэн жилээр /

Энд томоохон өрсөлдөгчөө тодорхойлоод , тэдний
хэмжээ , зорилтод , зах зээлд эзлэх хувь , барааны чанар , маркетингийн
стратегиуд болон тэдний үйл хөдлөлийг ойлгоход дөхөмтэй шинжүүд.

Хуваарилалтын суваг бүрээр худалдагдсан барааны
тухай өгөгдлийг үзүүлэх бөгөөд сувгийн байдлыг тодорхойлно.

Энэ хэсэгт макро орчны хандлагуудыг тодорхойлно. /
хүн ам зүй , эдийн засаг , технологи , хууль эрх зүй , нийгэм соёл /
- Боломжууд болон маргаантай асуудлын
шинжилгээ.
Одоогийн маркетингийн нөхцөл байдлыг тайлбарласан
өгөгдлийг үндэслэн менежерүүд боломж , аюул , хүчтэй болон сул талыг
тодорхойлно. Боломжуудыг ашиглах үед маргаантай асуудлуудыг шинжлэх. / Ж.нь: Уг
боломжийг эрхэлж чадах хэсэг , үр ашигтай өрсөлдөх эсэх , сурталчилгаа нь үр
дүнд нөлөөлөх эсэх г.м /
- Зорилтууд.
Санхүүгийн болон маркетингийн зоридлтуудийг
тодорхойлно.
- Маркетингийн стратегиуд.
Маркетингийн ерөнхий стратеги буюу төлөвлөгөө.
Зорилгодоо олон арга замаар хүрч болно. Менежер сонгосон арга замаа тодорхойлно
гэсэн үг.
Стратегийн мэдэгдэл :
v Зорилтод стратеги :
v Байршилт :
v Бүтээгдэхүүний шугам :
v Үнэ :
v Хуваарилалтын цэгүүд :
v Борлуулалтын ажилтнууд :
v Үйлчилгээ :
v Сурталчилгаа :
v Борлуулалтын идэвхжүүлэлт :
v Судалгаа ба хөгжил :
v Маркетингийн судалгаа:
- Үйл ажиллагааны хөтөлбөр.
Зөрилтонд хүрэх стратегийг хэрэгжүүлэх
нарийвчилсан хөтөлбөрийг боловсруулна. Хөтөлбөрт маркетингийн стратегийн
элемент бүрийг задалж нарийвчлан Юу
хийгдэх вэ ? Энэ нь хэзээ хйигдэх вэ ? Хэн үүнийг хийх вэ ? Энэ нь ямар
зардалтай вэ ? гэсэн асуултуудад хариулт өгнө.
- Төлөвлөсөн ашиг болон алдагдын тайлан.
Орлого талд : Борлуулалтын таамаглал , үнэ.
Зардал талд : Үйлдвэрлэл бодит хуваарилалт болон
маркетингийн зардлууд.
Зөрүү нь : Ашиг.
0 comments:
Post a Comment