Follow us on instagram

Powered by Blogger.

Friday, April 29, 2016

Цусан дах холестерины түвшинг бууруулдаг 5 төрлийн хүнс

Овъёосон тэжээл

Энэ нь уусдаг эслэгийг агуулдаг. Бага нягтралтай буюу муу холестерины түвшинг бууруулдаг. Эслэг агуулсан хүнс - бөөр хэлбэрт вандуй, алим, чавга, арвай лийр жимс нь хоол боловсруулах замд ороод өөх тосыг шимэгдүүлдэг.

Хушга, самар


Хушга, самранд агуулагдаж буй тосны ханаагүй хүчил нь судасны ханыг эрүүл уян хатан байхад тусладаг. Гэвч их хэмжээгээр хэрэглэвэл илүүдэл жинтэй болох хандлагатай тул хязгаартай хэрэглэнэ.




Загас

Загасны мханд агуулагддаг омега 3 гэдэг тосны хүчил нь цусны даралтыг бууруулж, бүлэн үүсэлтийг багасгадаг. Загасны тос омега 3-ыг тогтмол хэрэглэснээр зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Мөн омега 3-ыг агуулсан хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэж болно.

Оливийн тос

Оливийн тос нь олон төрлийн антиоксидантуудыг агуулсан байдаг. Эдгээр нь муу холестериныг хэвийн түвшинд барьж байхад тусалдаг. Оливийн тосны өдрийн хэрэглээ нь хоолны халбагаар 2 удаа буюу 23 гр юм. Энэ хэмжээгээр өдөр бүр хэрэглэх нь эрүүл байхад хангалттай хүрэлцээтэй.

Стерол ба станолыг агуулсан хүнс

Маргарин, жүрж, тарганд эдгээр бодисууд нь өндөр хэмжээгээр агуулагддаг. Энэ нь муу холестериныг бууруулна. Стерол, станолын өдрийн хэрэглээ 2 гр буюу 2 аяга жүржийн шүүс уухтай тэнцэнэ.

0 comments:

Post a Comment