Follow us on instagram

Powered by Blogger.

Wednesday, April 27, 2016

Монгол орны зэрлэг жимсний шидэт чанар

Үхрийн нүд - ханиадны эм

Үхрийн нүд нь аскорбины хүчлийн агууламжаараа зөвхөн нохойн хошууг л урдаа оруулдаг жимс юм. Хагас аяга үхрийн нүдэнд хүний өдрийн хрэгцээний С витамин агуулагддаг. Өсөж байгаа хүүхдүүдэд маш сайн. Ачаалал даах чадвартай болгоно. Антибиотикийн үйлчлэлийг нэмэгдүүлж, харин хорыг бууруулж өгдөг. Бодисын солилцоог хэвийн болгоно. Судасны хана хатуурах, цус багадалтаас сэргийлнэ. Эдгэхгүй удаж байгаа ханиадыг эмчлэхдээ үхрийн нүдийг буцалгаж уувал маш сайн. Цусны бүлэгнэл ихтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Зүрхний шигдээс болсны дараах үед үхрийн нүднээс татгалзвал зохино. 

Гүзээлзгэнэ - оюун ухааныг тэтгэгч

Аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилнэ. Шүдний буйлыг бэхжүүлдэг. Мөн амтат гүзээлзгэнэ тархины хөгшрөлтийг удаашруулдаг болохыг эрдэмтэд баталсан байна. Элэг ходоодоор нь хатгуулан өвддөг болон ходоодны хүчил ихтэй хүмүүст гүзээлзгэнэ зохимжгүй ба мухар олгойн архаг үрэвсэлтэй бол гүзээлзгэнээс татгалзсан нь дээр. 

Чацаргана - хамгаалагч

Чацаргана жимсийг тэр чигээрээ ам гэж хэлж болно. Бусад бүх жимснүүдээс илүү. Бараг л бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулан халдвар авахаас хамгаална. Нян устгах чадвартай учраас бие организмд орж ирсэн өвчний нянг идэвхитэй устгадаг. Арьсыг эрүүлжүүлнэ, үсний ургалтыг түргэсгэнэ.

Хар нэрс - нүдний эмч

Хатаасан хар нэрс ходоодны үйл ажиллагааг хэвийн болгоно. Ялангуяа хүүхдэд сайн нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Нүдхий хараанд маш сайн нөлөөлж, харааг засах чадвартай. Өдөрт ганц цайны халбагыг идэхэд л таны нүд хамгаалагдана. Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг бодиснууд хорт хавдар үүсгэгч бодиснуудын нөлөөг саармагжуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг гэдгийг америкийн эрдэмтэд батлаад байна.

Аньс - бөрний найз

Органик хүчлүүд С, В1, В2, В3 аминдэм, бета-каротиноор баялаг. Кали, кальци, магни, фосфор зэрэг эрдэс агуулдаг. Хадгалалт дах чадвараараа бусад жимснээс илүү байдаг нь түүнд агуулагддаг бензойны хүчилтэй холбоотой. Аньс нь бөөр, давсаг, шээсний замын өвчин, бөөр чулуужих, зүрх судасны вчин, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Судлаачид аньс нь цусан дахь бага нягттай липопротейны хэмжээг бууруулж их нягттай липопротейны хэмжээг нэмэгдүүлэх үйлчлэлтэй болохыг тогтоожээ. Аньсны шүүсийг тогтмол хэрэглэсэн эмэгтэйчүүдэд шээсний замын халдварын эрсдэл 40% бага байдаг гэсэн судалгаа бий. Аньсны найрлага дахь танин нь цусны судасны ханыг бэхжүүлэх, эрдэс бодисын солилцоог эрчимжүүлэх, хортой бодисыг саармагжуулах , хоол боловсруулалтыг дэмжихэд тусалдаг. 

Улаалзгана - гэдэс цэвэрлэгч

Жирэмсний хордлогын  үеийн дотор муухайрлыг арилгана. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн хэвийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүст сайн. Бие организмаас хорт бодисуудыг гадагшлуулдаг. 

Бөөрөлзгөнө - сэтгэл санааг сэргээнэ

А амин дэмээр баялаг учраас холестериныг хязгаарлан цусанд шимэгдүүлэхгүй байлгаж зүрх судасны өвчнөөс хамгаална. Бөөрөлзгөнөд өөт задлах  чадвартай бодис агуулагддаг мөн биеийн халууныг бууруулах үйлчилгээтэй. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааг сэргээнэ. Харин бөөрний нефрит, подагр (цусан дахь шээсний хүчил ихдэх) зэрэг өвчтэй хүмүүст бөөрөлзгөнө сөрөг нөлөөтэй.

Тошлой - судас бэхжүүлнэ

Тошлойнд аскорбины хүчил, В-ийн бүлгийн болон А зэрэг амин дэмүүд ихээр агуулагддаг. Мөн энэ жимс пектинээр баялаг учраас организмаас хор шаарыг сайн зайлуулдаг, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх болон судас бэхжүүлэх үйлчилгээтэй. Тошлой жимсийг домогт "хойд зүгийн усан үзэм" гэдэг байсан нь учиртай. Түүгээр гэрийн нөхцөлд сайхан дарс хийж болдог. Ходоод болон арван хуруу нугалааны шарх сэдэрсэн мөн гэдэсний өвчтэй хүмүүст хориотой. 

0 comments:

Post a Comment