Follow us on instagram

Powered by Blogger.

Saturday, April 30, 2016

Гэрийн нөхцөлд маскыг хэрхэн зөв тавих вэ?


  • Хамгийн гол зүйл бол ямар ч маскыг сайтар цэвэрлэсэн нүүрэнд тавина.
  • Аливаа жимс ногоо ашиглаж маск бэлтгэх бол шинэ бүтээгдэхүүн хэрэглээрэй. Маскаа бэлтгээд шинэхэнээр нь хурдан нүүрэндээ тавина. Бэлэн маск хэрэглэхдээ дараа дахин нэг хэрэглэнэ гэж бүү хадгалаарай. Онцгойлон шинээр нь зөвхөн нэг удаа хэрэглээрэй. 
  • Маскыг нүүрэндээ эрүүнээсээ эхлэн иллэгийн шугмын дагуу дороос дээш түрхэн, духаар төгсөнө. Ингэхдээ эхлээд эрүүнээс чихний гэдэс рүү, дараа нь завьжнаас чихний дэлбээний дунд хүртэл, дараа нь хамраас чамархай руу, сүүлд нь духны дундаас чамархай руу , толгойны үсэрхэг хэсэг тийш түрхэнэ. 
  • Маскыг зааврын дагуу хугацаанд нь байлгана. 10-30 минут хүртлэх хугацаа хамгийн тохиромжтой. хэрвээ маш арьсыг маш хүчтэй татаж эхлэх юмуу таны арьсанд харших байдал мэдрэгдвэл тэр дор нь авч нүүрээ цэвэрлэнэ. 



0 comments:

Post a Comment