БИЗНЕС
БИЧИГ БАРИМТ - BUSINESS LETTERS AND RESUMES
Америкд өдөр тутмын амьдралд оролцоход хүмүүс, байгууллага, орчинтойгоо зөвхөн амаар бус, бичиг захидлаар харилцах шаардлага гарах нь олонтаа. Захиа нь өөрийн агуулга зорилгоороо хувийн, албаны, бизнес гэж хуваагдана.
Бизнес
захиа бичлэгийн өөрийн гэсэн загвар нь өдгөө аль ч орны бизнес амьдралын нэг
хэсэг болон тогтжээ. Загварын дагуу шаардлагын өндөр түвшинд бичигдсэн
захиа таны ажил амьдралыг өөрчилж чадахаар барахгүй, бичсэн захиагаар тань
таныг ямар боловсролтой хүн бэ гэдгийг түвэггүй мэдэж болох тул та бизнес
захиа бичих наад захын мэдлэгтэй байхад илүүдэх юун.
Бизнес
захиа Business letter
Толгойн хэсэг. (Heading). ? Энд ихэвчлэн гурван мөр хэрэглэгдэх бөгөөд таны хаяг, он сар, өдөр бичигдэнэ. Эхний мөрөнд хаягны тань байрны дугаар, гудамжны нэр, хоёр дахь мөрөнд хот, муж, шуудангийн код, гурав дахид бичсэн өдрийн огноо орно. Үүний дараа хоёр сул мөр үлдээгээд явуулж байгаа газрын хаягыг (inside address) бичнэ. Энэ хэсэгт гурав, дөрвөн мөр шаардагдана. Энэ хэсгийн эхний мөрөнд захиаг хүлээн авах хүн, тасгийн нэр зааж бичээд, дараагийн мөрөнд гудамжны нэр, тоо, гурав дахь мөрөнд хот, муж, шуудангийн код бичнэ. Хоёр сул мөр үлдээгээр мэндчилэх хэсэг (salutation) эхэлнэ. Хэрэв та захиаг хүлээн авах хүний нэр тодорхой бус агаад шууд компани, тасагт бичиж байгаа бол:
Ladies
and Gentlemen:
Gentlemen: Dear Sir/Madam: To Whom It May Concern:
Хүний
нэр мэдэгдэж байгаа бол
Dear Mr. Jones: Dear Mrs. Anderson: Dear Miss Flanagan: Dear Dr. Stone:
Үүний
дараа нэг сул мөр үлдээгээд таны захианы амин хэсэг болох бие (body) орно.
Чухам энэ хэсэгт л таны захиа бичиж байгаа гол санаа, агуулга гарах тул ямар
нэгэн сул, илүү үг хэрэглэлгүйгээр хэлэх гэснээ товч, оновчтой үгээр тодорхой
бичээрэй.
Англи хэлэнд үголон салаа утгатай байх тохиолдол их тул таны захиаг уншигч ойлгохгүй, эргэлзэх зэрэг эвгүй байдалд орохооргүй үгийн сайн сонголт хийсэн бол та цаад хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Энэ нь таны зорилго биелэх анхны том алхам юм. Дараагийн хэсэг болох хаах (closing) хэсэг ба бие хэсгийн хооронд нэг хоосон мөр үлдээгээд доорх хүндэтгэлийн үгнээс нэгийг бичиж, таслал тавиарай.
Sincerely,
Yours truly, Respectfully yours,
Truly yours, Cordially, Very truly yours,
Ингээд
гарын үсэг (signature) зурахад хангалттай мөр үлдээж, овог нэрээ бичнэ. Таны
бизнес захиа бэлэн боллоо.
BUSINESS
LETTERS AND RESUMES
|
АЛБАН ЗАХИДАЛ БИЧИХ ҮНДЭС
Filed under: Хэл суръя — bsky @ 12:43 am
Албан захидал бичих бол доорх загварыг ашиглаад үзээрэй. Англи хэлээр бичих
бяцхан хичээл боловч энэ загвар нь захидал бичих олон улсын стандарт гэж хэлж
болох байх.Албан буюу бизнес захидал бичиж сурах нь тийм ч хэцүү биш. Стандарт үг хэллэгүүдийг хэрэглэх болон агуулга бүтэц нь дутуу биш байх нь чухал байдаг. Ихэнх захидалд байдаг үг хэллэгүүдээс ерөнхийлөн дараах байдлаар танилцуулья. Эдгээр үг хэллэгүүд нь захидалын үндсэн бүтэц болж агуулгыг бүрэн дүүрэн гаргахад туслах болно.
Эхлэл хэсэг:
Dear Personnel Director, Хүндэт Боловсон хүчний дарга танаа,
Dear Sir or Madam: Хүндэт ноён буюу хатагтай (хэнд бичиж байгаа нь тодорхойгүй тохиолдолд)
Dear Dr, Mr, Mrs, Miss or Ms Smith: (захидал хүлээн авагчийн нэрийг мэдэж байгаа тохиолдолд. Албан харилцаанд эмэгтэй хүний гэр бүлийн байдлыг баттай мэдэхгүй байгаа тохиолдолд Ms гэж авгайлах нь тохиромжтой)
Dear Frank: (хувийн болон найз нөхөд, дотно харилцаатай хүндээ бичихдээ эхний нэрээр нь дуудаж болно)
The Reference Тухай
Захидалын товч утга буюу гарчигийг товч бичих нь захидалын зорилгыг улам тодорхой болгодог. Жишээ нь.
With reference to your advertisement in the Times, Таймс сэтгүүлд тавигдсан зарын дагуу
…your letter of 23 rd March, – 3 сарын 23-нд бичсэн таны захидлын тухай
…your phone call today, – өнөөдөр таны утасаар ярьсаны дагуу
Thank you for your letter of March 5 th – 3 сарын 5-н захидалд бичиж ирүүлсэнд баярлалаа.
The Reason for Writing Яах гэж бичиж байгаа тухай
I am writing to inquire about … -ийг мэдэхийг хүсч энэ захидалыг бичиж байна.
apologize for … -нд уучлал гуйж энэ захидалыг бичиж байна.
confirm … – ыг баталгаажуулж энэ захидалыг бичиж байна.
Requesting Хүсэлт гаргаж байгаа бол.
Could you possibly? …-эх боломжтой болов уу?
I would be grateful if you could …-вэл би ихэд талархах болно.
Agreeing to Requests Хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгөхдөө
I would be delighted to …-эхдээ таатай байх болно.
Giving Bad News Муу мэдээ дуулгахдаа
Unfortunately - Харамсалтай нь…
I am afraid that - … болов уу гэж эмээж байна.
Enclosing Documents – хавсралт баримт
I am enclosing …-ийг хавсаргалаа.
Please find enclosed - ийг хавсаргасныг олз үзнэ үү
Enclosed you will find - хавсаргасан болно.
Closing Remarks – Захидалын төгсгөл илэрхийлэхдээ.
Thank you for your help Please contact us again if we can help in any way. Туслалцаа үзүүл-сэнд/лж байгаад байрлалаа. Ямар байдлаар бидний тусалцаа хэрэгтэй бол холбоо барихыг хүсье.
…there are any problems. Ямар нэг бэрхшээл гарвал…
…you have any questions. Ямар нэг асуух зүйл гарвал…
Reference to Future Contact Цаашид холбоо барих тухай
I look forward to … – тэсэн ядан хүлээж байна.
…hearing from you soon. таниас удахгүй хариу сонсоно гэж…
…meeting you next Tuesday. Ирэх мягмар гаригийн уулзалтыг…
…seeing you next Thursday. Ирэх пүрэв гаригт тантай уулзахыг …
The Finish Төгсгөл
Yours faithfully, – Хүндэтгэсэн (Хэрвээ захидал хүлээн авагчийн нэрийг мэдэхгүй бол хэрэглэнэ)
Yours sincerely, - Хүндэтгэсэн Хэрвээ захидал хүлээн авагчийн нэрийг мэдэх бол хэрэглэнэ)
Best wishes, Сайн сайхныг хүсье.
Best regards, Сайн сайхныг хүсье. (Хэрвээ ойр дотны найз нөхөд бол)