Бизнесийн стратеги нэгж бүр нь зах зээлийн
сегментүүдэд бүтээгдэхүүнүүдийг зохицуулан удирддаг бөгөөд тус бүрд нь
маркетингийн төлөвлөгөө боловсруулна. Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн
үйл ажиллагааны янз бүрийн зорилго , стратеги , тэдгээрийг тодорхой хугацаанд
хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн цогц юм.
Маркетингийн төлөвлөгөө нь бизнесийн стратеги
төлөвлөгөөнөөс бараа / зах зээл нилээд явцуугаар төвлөрдөг , тухайн зах зээл
дээр барааныхаа зорилтуудад хүрэх маркетингийн нарийвчилсан стратеги , хөтөлбөр
боловсруулдгаараа ялгаатай. Маркетингийн
төлөвлөгөө нь маркетингийн хүч чармайлтуудийг нэг түвшинд нэгтгэн удирдах
хэрэгсэл болно.
Төлөвлөлт бүр урт болон богино хугацааны байж
болдог бөгөөд урт хугацааны төлөвлөлтөнд
/ 3,5,10,25 жилийн / голдуу удирдлагын дээд хэсэг , төлөвлөлтийн хэлтсийнхэн
оролцоно. Урт хугацааны төлөвлөгөөгөөр үйлдвэрийн газар , зах зээл ,
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудийг
шийдвэрлэнэ. Богино хугацааны төлөвлөлтөнд нэг жил болон түүнээс богино хугацааны арга
хэмжээг тодорхойлно , үүнийг доод ба дунд түвшний удирдлага гүйцэтгэнэ. Үүгээр
дараагийн жилийн сурталчилгааны ажил дэлгүүрийн бараа нийлүүлэлт зэрэг
зүйлүүдийг төлөвлөнө.
Байгууллагын хэмжээ , бүтээгдэхүүний нэр төрлөөс
шалтгаалан байгууллагын төлөвлөлтийн ажлыг 3-4 түвшинд гүйцэтгэж болно. Үүнд :
- Пүүсийн стратегийн төлөвлөлт.
Энэ түвшинд удирдлага нь байгууллагын үйл
ажиллагааны чиглэл , хэтийн зорилгыг тодорхойлж , түүнийг биелүүлэх стратегийг
боловсруулна. Дараа нь хэлтсийн төлөвлөгөөнүүдийг хийхэд энэ нь суурь болж
өгнө. Пүүсийн стратегийн төлөвлөгөөг зохиоход байгууллагын санхүүгийн боломж , үйлдвэрлэлийн
хүчин чадал , ажиллах хүчний хэрэгцээ , шинжилгээ судалгааны ажлын түвшин ,
маркетингийн чадвар зэргийг харгалзах
хэрэгтэй.
- ААН-ийн стратегийн төлөвлөлт.
Сүүлийн жилүүдэд томоохон , төрөлжсөн
байгууллагуудад пүүсийн стратегийн төлөвлөлтийн шинэ хувилбар бий болжээ.
Төлөвлөлтийн болон нийт үйл ажиллагааны үр дүн нэмэгдүүлэх зорилгоор байгууллагыг
аж ахуйн хэд хэдэн стратегийн нэгжүүд болгон хуваагаад нэгж болгон өөрийн
төлөвлөлтийг хийдэг болсон байна.
3. Маркетингийн стратеги төлөвлөлт.
Энэ түвшинд байгууллагын маркктингийн үйл ажиллаганы
зорилго,стратегийг тодорхойлно.Арай бага хэмжээний байгууллагад нэгжийн ба
маркетингийн төлөвлөлтийг нэгтгэсэн байдаг.Бүр бага хэмжээтэй байгууллагад
пүүсийн нэгжийн ,маркетингийн төлөвлөлт нэгдсэн байдалтай байна.
4. Маркетингийн жилийн төлөвлөлт .
Энэ нь маркетингийн стратегийн төлөвлөлтийн нэг
хэсэг болно.Маркетингийн жилийн төлөвлөгөө нь тодорхой нэг төрлийн
бүтээгдэхүүний хувьд тодорхой зах зээл дээр явуулах маркетингийн үйл
ажиллагааны төлөвлөгөө юм .Ийм учраас , энэ төлөвлөгөө нь тухайн бүтээгдэхүүний
хувьд , тухайг зах зээл дээр маркетингийн үйл ажиллагаа явуулах талаар
гүйцэтгэх ажилтнуудад ажлын удирдамж болж өгдөг .
0 comments:
Post a Comment