Follow us on instagram

Powered by Blogger.

Sunday, May 1, 2016

Хүний биед ашиг тустай, амтат алим жимсээ өөрсдөө тарьцгаая


Суулгах хугацаа: 
Манай оронд алимны суулгацыг тарих хамгийн ашигтай хугацаа нь 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 10-ны хоорондох хугацаа юм. Хавар хөрс гэссэний дараа 7-10 хоногт багтаан суулгана.
Алимны модыг арчилах: 2-3 жил тутамд 1 удаа нэг ам дөрвөлжин метр талбайд 2-4кг буюу 1 га-д 20-40тн бууцаар бордоно. Бордохдоо фосфор, калийн бордоог намар, азотын бордооны тал хувийг хавар эрт нахиа задрах үеэс цэцэглэлт хүртэл үлдсэн хэсгийн хагасыг 6-р сард хийж үлдсэн хэсгийг нь намар бусад бордоотойгоо хамт хийнэ. Алимны модонд үхрийн баас юмуу шувууны сангасны шингэн илүү тохиромжтой байдаг. Анхны нэмэлт бордоог 5-р сарын эцэс буюу модны өсөлт эхлэх болон цэцэглэхийн өмнө, хоёр дахь нэсэлт бордоог 7-р сарын гурав дугаар 10 хоногт өгнө. Модыг ургаж эхэлсний дараа зүг бүртээ адилхан салаалсан сахлаг мөчиртэй байлгахын тулд танаж хэлбэржүүлэх,хорхой шавьжаас хамгаалж ишийг шохойдох, гол ишийг нарны цонолтоос хамгаалахын тулд аль болохоор нам иштэй бут хэлбэртэй болгох зорилт тавин ажиллана.

Услалтын ерөнхий хуваарь:
Усалгааны ерөхий хуваарь
1
4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 1
10 хоногт 1 удаа
2
5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1
7 хоногт 1 удаа
3
6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15
3-5 хоногт 1 удаа
4
8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15
10-15 хоногт 1 удаа
5
Газар хөлдөхөөс өмнө 2-3 долоо хоногийн өмнө
Цэнэг усалгаа
Тарималыг өвөлд бэлтгэх:
Модыг 9 сарын хоёрдугаар хагаст өвөлжилтөнд бэлтгэнэ.  Модны шилбэ, гол иш, үндсэн бүдүүн том мөчрүүдийг будна. Үүний тулд шохойн уусмал бэлтгэж хэрэглэнэ. Үүнд: 2.5-3 кг шохой, 3 кг шавар, 0,5 кг үхрийн баасыг 10 л усанд хольж хэрэглэнэ. 

0 comments:

Post a Comment