Follow us on instagram

Powered by Blogger.

Wednesday, May 4, 2016

Ажил хэрэгч эрэгтэйчvvдийн хувцаслалт

Энгийн Ёслолын хувцас: дугуй хошуулдсан хар торгон энгэртэй цагаан цамц, хар торгон хажаастай бараан єнгийн ємд, ганц товчтой хар єнгийн костюмыг “смокинг” гэнэ. Энэ нь хар зангиа гэсэн англи vг юм.

ЄндЄр Ёслолын хувцас: Хойд хормойн урт нь хараацайн сvvл шиг хэлбэртэй цээжээрээ задгай, цамц нь хар торгон эмжээртэй хар єнгийн фрак байна.
Фрак нь “цагаан зангиа “ гэсэн англи vгнээс гаралтай. Дотуураа цагаан танан товчтой цагаан элгэвч ємсєж, vзvvртээ нугалаатай хатуу цагаан захан дээр нь цагаан бvчин зангиа зvvнэ.
Зоогийн хувцас: Хар ємд, цагаан цамцыг алаглуулан ємсєж бvчин зангиа зvvхийг хэлэх боловч тухайн нєхцєл байдалд тохируулан барих гэж байгаа зоогийн ач холбогдлыг харгалзан vзэж ёслолын хувцсыг сонгон ємсєнє.

Ажил хэрэгч эмэгтэйчvvдийн хувцаслалт

Эмэгтэйчvvд хувцасаа сонгож тохируулахдаа эрчvvдээс харьцангуй дээр гэдгийг хvлээн зєвшєєрєх ёстой. Болзоонд явахынхаа ємнє эрэгтэй нь ярих зvйлээ, эмэгтэй нь ємсєх хувцасаа боддог гэсэн vг оргvй биш юм. Гэхдээ ажил хэрэгч эмэгтэйчvvдийн хувцаслалт ямар байх талаар гадаад дотоодын ном хэвлэлд зєвлєсєн зvйл олон байдаг.
Юуны ємнє ямар арга хэмжээнд ямар хувцас ємсєх вэ гэдгээ сайтар бодох нь чухал. Ямар нэгэн шинэ загвар гарч ирэнгvvт л авч ємсєх гэсний хэрэггvй. Энэ хувцас ямар насны хvнд тохиромжтой, тvvнчлэн хэдий хугацаанд моодонд хэвээр байхыг наад зах нь гурван сар хvлээх хэрэгтэй. “Моод Монголоор дуусдаг” гэсэн шог vгийг ч санахад илvvдэхгvй.

Айлчлалын хувцас: Судалтай бараан саарал ємд бvхий костюмыг айлчлалын костюм гэнэ. Айлчлалын vед ёслолын арга хэмжээнд оролцох бол vндэснийхээ хувцсыг ємсєж болно.


Єдрийн Ёслолын хувцас: энгэр хормойгоороо оёдолтой, ар хормой нь урт, хар буюу саарал єнгийн костюмыг “сюртук” гэнэ. Хар буюу саарал єнгийн хантааз, судалтай, бараан саарал ємд ємсєж, саарал єнгийн зангиа зvvнэ.
Ёслолын хувцсан дээр сайн чанарын хар гутал, хар оймс, цагаан цамц, цагаан алчуур хэрэглэнэ.

Ёслолын хувцасыг тєрєл зориулалтаар хэрэглэхээс гадна єдєр тутмын, жирийн хийц загвартай костюмдаа хєнгєвтєр гоёлын аяс оруулан ємсєж болно. Зангиандаа гоё хэлбэр дvрстэй, vнэт эдлэлээр хийсэн хавчаар зvvх, энгэрийн халааснаасаа гоёлын торгон алчуур цухуйлгах, цамцныхаа ханцуйн тээглvvрт хийц сайтай vнэт чулуун тээглvvр хэрэглэх мэтээр гоёж болно.
Хувцасны єнгийг царай зvсэндээ тохируулах нь чухал. Хэрэв таны царай маш цайвар бол улаан, цэнхэр, цайвар ягаан, цайвар ногоон, цайвар шар, цайвардуу бол улбар шар, хєх, шар, цэнхэр, цав цагаан царай зvстэй хvнд цайвар хєх, гадилын єнгє, ердийн арьстай бол улаан дарсны єнгє, ногоон ягаан, улаавтар царай зvстэй хvнд саарал, хар хєх, хар ногоон, цайвар, цэнхэр, шаргал, бага зэрэг борлосон арьсанд элгэн хvрэн, цайвар цэнхэр, улаан, саарал, нэлээд борлосон арьсанд гадилын єнгє, ногоон саарал єнгє илvv зохицдог.
Та хэчнээн тэгш хєлтэй байгаад ч Тєрийн ордон, яам тамгын газар, албан уулзалт хэлэлцээр дээр мини юбка ємсєхийг дэлхийн аль ч оронд хориглодог билээ. Хэрвээ та 40 гаруй насны бол єєрийнхєє хєлний сайхныг гайхуулах гэж хэтэрхий богино юбка ємсєх хэрэггvй. Таны юбка євдєгнєєсєє яльгvй дээгvvр байхад л болно.
Албан ажилд урт ємд ємсєж болох боловч албан ёсны уулзалт болон хуриман дээр ємсдєггvй, бvдvvн хєл, бєгстэй бол ямар ч vед нийтийн дунд урт ємд ємссєний хэрэггvй. Ажилдаа ирэхдээ та хумсаа хэт хурц биш бvдэг єнгєєр будвал зохимжтой.
Оройн зоогийн vед албан ёсны богино юбка ємсєж болно. Гэхдээ тухайн цэнгээнийг мэдэж тvvндээ зохицуулан хувцсаа сонгохыг vгvйсгэхгvй. Гагцхvv цэнгээн бол спортын тэмцээн, хээрийн аялал биш гэдгийг бодоход илvvдэхгvй.
Та хувцасныхаа єнгєнд тохируулан урт тvрийтэй гутал буюу зуны гоёлын туфль ємсєн гартаа жижиг цvнх барих нь зvйтэй.
Та харааны болон гоёлын шил зvvдэг бол нvvрнийхээ хэлбэрт тохируулан шилнийхээ хvрээг сонгох хэрэгтэй. Нvдний шилийг арай доош зvvснээр урт хамрыг богино, дээш болгож зvvхэд богино хамар уртсаж харагдана. Нvдний шилний цаана нvд жижиг болж харагддаг бол нvдний будагны хурц єнгє нvдийг том болгож харагдуулна. Хэрвээ нvд тань хэтэрхий том болж харагддаг бол нvдээ тун нямбай будах хэрэгтэй. Єнгийн хvрээнд илvv дуртай бол хvрээний єнгє хувцасны тань єнгєтэй хосолбол сайн.
·        Пиджакны дотор талын халаасанд маш нимгэн , хавтгай зүйлийг хийх хэрэгтэй. Тухайбал, тэмдэглэлийн дэвтэр, хавтгай түрийвч...
·        Энгэрийн халаасанд зөвхөн зангиатай өнгө зохицсон л зүйл л хийнэ.
·        Пиджакны хажуугийн халаасанд нүдний шилний хайрцаг болон өдрийн туршид хуримтлагдаж болох жижиг цааснуудыг хийж болно.
·        Жилетний халаасанд зөвхөн халаасны цаг, эсвэл жижиг хутга хийдэг.
·        Өмдний хажуугийн халаасанд хамгийн их хэрэглэгддэг жижиг эд зүйлсийг хийнэ. Түлхүүрийг зориулалтын саванд хийж халааслана.

·        Өмдний арын халаасанд юу ч хийх хэрэггүй. Зүгээр л ийм халаас байгааг мартаж орхих хэрэгтэй.

0 comments:

Post a Comment