Follow us on instagram

Powered by Blogger.

Wednesday, May 4, 2016

Төслийн стандарт:

Төслийн стандарт:
Төслийн шалгаруулалт, санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон улсын жишиг шаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна. 

 Нэг. Ерөнхий зүйл
1.1    Төслийн баримт бичгийг А4 цаасан дээр хийнэ.
1.2    Төслийн баримт бичгийг компьютер эсвэл бичгийн машинаар бичнэ.
1.3   Төсөлд холбогдох тоо баримт, материалын үнэн зөвийг төсөл болсруулах
         байгууллага хариуцна.

Хоёр. Төслийн баримт бичиг
Төсөлд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
a.       Төслийн баримт бичиг
b.      Төслийн ач холбогдлыг илэрхийлсэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал дүгнэлт 
c.       Төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийн талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ
d.      Гадаадын зээлээр санхүүжих төсөл арга хэмжээ нь гадаад эх үүсвэрээс гадна дотоод эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай бол дотоод эх үүсвэрийн баталгаа
e.       Санхүүжилтын дотоод эх үүсвэрийг төсвийн зээлээр гаргах тохиолдолд     
a.       Шаардагдах эх үүсвэрийн нарийвчилсан тооцоо
b.      Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн төсвийн нэмэгдэл эх үүсвэр, төслийн зээлийн зөвшөөрөл, зээлийн урьдчилгаа, бүрэн төлүүлэх тухай тодорхойлолт
f.       Төсөл хэрэгжүүлэх байгууллага өмнө нь зээл болон өртэй байсан эсэхийг
тодруулсан харилцагч банкны тодорхойлолт
g.      Санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан татварын байгууллагын  
тодорхойлолт
2.8   Тухайн байгууллагын дүрэм, үүсгэн байгуулагчтай оруулсан гэрээ
      2.9   Төсөл хэрэгжүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
      2.10  Банк санхүүгийн байгууллагуудад шаардагдах төслийн зээлийн хэмжээтэй дүйцэх хөрөнгийн баталгаа

Гурав. Төслийн бүтэц
Төслийн баримт бичиг нь дараах үндсэн бүтэцтэй байна.
a.     Төслийн нүүр
b.     Төслийн үндэслэл
c.      Төслийн зорилго
d.     Хөрөнгө оруулалт
e.      Эрсдлийн тооцоо судалгаа
f.       Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд
g.     Төслийн явцыг хянах, мэдээлэл үнэлгээ хийх
h.     Үйл ажиллагаа
i.       Төслийн төсөв
j.       Хаягдал
k.     Хавсралтууд
3.1   Төслийн нүүр:
-          Гарчиг
-          Төсөл хэрэгжүүлэх салбар
-          Төсөл хэрэгжүүлэх байгууллага
-          Төсөөлд хамтран оролцох бусад байгууллага
-          Судалгаанд оролцсон байгууллага
-          Төсөл хэрэгжих газар
-          Төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаа
-          Төслийн нийт төсөв
-          Төслийн товч тайлбар
            Төслийн үндэслэл: Энд төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл хэрхэн төлөвлөж тооцсноо дараах хэсгүүдээр тайлбарлан бичнэ.
a.       Шийдвэрлэх гэж байгаа асуудал, түүний одоогийн байдал, маркетингийн судалгаа
b.      Төсөл хэрэгжүүлснээр шийдвэрлэх асуудал, үр дүн
c.        Төслийн цар хүрээ
d.      Төслийн үшр ашиг хэрэгжүүлэх давуу тал
e.       Төслийн стратеги ба хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийн давуу тал
f.       Зээл авах болсон шалтгаан, үндэслэл
g.      Харгалзан үзэж болох бусад нөхцөлүүд (Төслийн үр дүн бусад төслөөс, нийгэм эдийн засгийн хувьд харьцангуй давуу талтай эсэх) 
h.      Зохицуулалтын бусад арга хэмжээ төсөл нь тухайн байгууллагын үйл ажиллагааатай хэрхэн уялдаж байгаа
i.        Төслийг хэрэгжүүлэх хүчин чадал, төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс оруулах хувь нэмэр төслийг үр дүнтэй болгох, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох, хадгалах чадвартай эсэхийг тодорхойлох
            Төслийн зорилго:
a.       Төслийн зорилгыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн ерөнхий бодлого, чиг хандлагатай уялдуулан нийцүүлсэн байх
b.      Төслийн зорилгын хүрээнд тавигдах зорилтууд хэрэгжүүлэх арга хэмжээ
            Хөрөнгө оруулалт:
   Хүснэгт1, 1-1, 1-2, 1-3, 1-4
            Эрсдлийн тооцоо судалгаа:
Төслийг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарч болзошгүй эрсдэл, түүнийг бий болгох нөлөөлөх хүчин зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхойлон бичих, мөн эрсдэл, хүндрэлийг багасгах, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг бичнэ.
     3.6   Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд:
-          Төслийн бэлтгэл ажил
-          Авсан арга хэмжээ
-          Төслийг хамтран гүйцэтгэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажил
3.7    Төслийн явцыг хянах, мэдээлэлийн үйл явцыг үнэлэх:
Энэ хэсэгт төслийг хэрэгжүүлэх явцыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, зохион байгуулах журмыг тодорхойлно.
3.8    Төслийн төсөв зохиох:
   Хүснэгт 3
3.9    Хаягдал ашиглалт:
Үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдлын дахин ашиглалт буюу      боловсруулах талаар төлөвлөсөн арга хэмжээ байна.
3.10   Хавсралтууд:
a.      Хүснэгт
b.      Төсөлд ажиллах хүмүүсийн ажил үүргийн хуваарь
c.       Зээл эргүүлэн төлөх санхүүгийн төлөвлөгөө
d.      Ня-бо бүртгэлийг хөтлөх журам
e.       Төсөл хэрэгжүүлэх газар объектын тухай шаардлагатай мэдээ материал, гэрэл зураг бичлэг байна.
Үт=∆π-∆тс    
Үт - төслийн үр дүн, үнэлэмж
            ∆π - төслийн үр дүн, ашигтай байдлын өөрчлөлт
            ∆тс – төслийн үр дүнгийн зардлын өөрчлөлт


1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete