Follow us on instagram

Powered by Blogger.

Wednesday, May 4, 2016

Маркетингийн төлөвлөгөөний мөн чанар , агууллага

Маркетингийн үйл ажииллагааны хамгийн гол хэрэглэгдэхүүн нь маркетингийн төлөвлөгөө юм. Маркетингийн төлөвлөгөөг бараа тус бүр дээр тодорхой / нэг жил  гэх мэт / хугацаагаар боловсруулна.
Ихэнхи маркетингийн төлөвлөгөө нь :
Товч утга , одоогийн маркетингийн нөхцөл байдал , боломжийн шинжилгээ , зорилтууд , маркетингийн стратеги , үйл ажиллагааны хөтөлбөр төсөвлөсөн ашиг орлогын тайлан ба хяналт гэсэн хэсгүүдээс бүрддэг.
Маркетингийн төлөвлөгөөний агууллага :
ХЭСЭГ
ЗОРИЛТ
1.Товч агууллага
Удирдлага богино хугацаанд танилцахад тохиромжтойгоор төлөвлөгөөний гол санааг бичих.
2.Маркетингийн одоогийн нөхцөл байдал
Зах зээл , бараа өрсөлдөөн , хуваарилалт болон макро орчны тухай мэдээлэл.
3.Боломжууд болон маргаантай асуудлын шинжилгээ
Гол боломж аюул , хүчтэй өолон сул тал , бараатай холбогдсон маргаантай асуудал.
4.Зорилт
Төлөвлөгөөгөөр хүрэхийг хүсч буй зорилт / борлуулалт , зах зээлд эзлэх хувь г.м /
5.Маркетингийн стратеги
 Зорилтонд хүрэхэд ашиглах ерөнхий стратеги.
6.Үйл ажиллагааны хөтөлбөрүүд
Юу хийх вэ ?
Хэн хийх вэ ?
Хэзээ хийх вэ ?
Зардал нь ямар байх вэ ? гэсэн асуултанд хариулна.
7.Төсөвлөгдсөн ашиг алдагдлын тайлан
Санхүүгийн хүлээгдэж буй байдал.
8.Хяналт
Төлөвлөгөөг хэрхэн хянахыг хэлж өгнө.
Төлөвлөгөөний загварыг дэлгэрүүлэн тайлбарлая :
  1. Товч утга.
  2. маркетингийн одоогийн нөхцөл байдал. / зах зээл , бараа , өрсөлдөөн , хуваарилалт , макро орчин /
*      Зах зээлийн нөхцөл байдал.
Зах зээлийн хэмжээ өсөлт / сүүлийн хэдэн жил / худалдан авагчийн хэрэгцээ , тэдний ойлголт болон худалдан авах зан төлөвийн хандлага.
*      Барааны нөхцөл байдал.
Борлуулалт , үнэ , цэвэр ашгийн хэмжээ / бараа бүрийн хувь сүүлийн хэдэн жилээр /
*      Өрсөлдөөний нөхцөл байдал.
Энд томоохон өрсөлдөгчөө тодорхойлоод , тэдний хэмжээ , зорилтод , зах зээлд эзлэх хувь , барааны чанар , маркетингийн стратегиуд болон тэдний үйл хөдлөлийг ойлгоход дөхөмтэй шинжүүд.
*      Хуваарилалтын нөхцөл байдал.
Хуваарилалтын суваг бүрээр худалдагдсан барааны тухай өгөгдлийг үзүүлэх бөгөөд сувгийн байдлыг тодорхойлно.
*      Макро орчны нөхцөл.
Энэ хэсэгт макро орчны хандлагуудыг тодорхойлно. / хүн ам зүй , эдийн засаг , технологи , хууль эрх зүй , нийгэм соёл /
  1. Боломжууд болон маргаантай асуудлын шинжилгээ.
Одоогийн маркетингийн нөхцөл байдлыг тайлбарласан өгөгдлийг үндэслэн менежерүүд боломж , аюул , хүчтэй болон сул талыг тодорхойлно. Боломжуудыг ашиглах үед маргаантай асуудлуудыг шинжлэх. / Ж.нь: Уг боломжийг эрхэлж чадах хэсэг , үр ашигтай өрсөлдөх эсэх , сурталчилгаа нь үр дүнд нөлөөлөх эсэх г.м /
  1. Зорилтууд.
Санхүүгийн болон маркетингийн зоридлтуудийг тодорхойлно.
  1. Маркетингийн стратегиуд.
Маркетингийн ерөнхий стратеги буюу төлөвлөгөө. Зорилгодоо олон арга замаар хүрч болно. Менежер сонгосон арга замаа тодорхойлно гэсэн үг.
Стратегийн мэдэгдэл :
v  Зорилтод стратеги :
v  Байршилт :
v  Бүтээгдэхүүний шугам :
v  Үнэ :
v  Хуваарилалтын цэгүүд :
v  Борлуулалтын ажилтнууд :
v  Үйлчилгээ :
v  Сурталчилгаа :
v  Борлуулалтын идэвхжүүлэлт :
v  Судалгаа ба хөгжил :
v  Маркетингийн судалгаа:

  1. Үйл ажиллагааны хөтөлбөр.
Зөрилтонд хүрэх стратегийг хэрэгжүүлэх нарийвчилсан хөтөлбөрийг боловсруулна. Хөтөлбөрт маркетингийн стратегийн элемент бүрийг задалж нарийвчлан Юу хийгдэх вэ ? Энэ нь хэзээ хйигдэх вэ ? Хэн үүнийг хийх вэ ? Энэ нь ямар зардалтай вэ ? гэсэн асуултуудад хариулт өгнө.
  1. Төлөвлөсөн ашиг болон алдагдын тайлан.
Орлого талд :   Борлуулалтын таамаглал , үнэ.
Зардал талд :  Үйлдвэрлэл бодит хуваарилалт болон маркетингийн зардлууд.
Зөрүү нь :  Ашиг.

0 comments:

Post a Comment