PEST
шинжилгээг хийснээр байгууллагын стратеги төлөвлөлт, шийдвэр гаргалтанд чухал
нөлөөтэй хоорондоо логик уялдаа холбоо бүхий 4 үзүүлэлтийг гаргаж авдаг. Иймд сайн шинжилгээг хийхийн тулд зорилтот зах
зээлийнхээ тухай ойлголтууд маш тодорхой гаргасан байх ёстой.
Шинжилгээгээ эхлэхийн өмнө яг аль үзүүлэлтүүд
манай компанийн хувьд нөлөөлөх хүчин зүйлс болох вэ гэдэг тал дээр ярилцаж
шийдэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлс нь компанийн үйл ажиллагаанд хэрхэн
нөлөөлөхийг тодорхойлох нь чухал. Судалгааг хийх явцдаа компани ямар
үзүүлэлтийг ямар учраас сонгож авсан, энэ үзүүлэлтүүд компанийн үйл ажиллагаа,
өрсөлдөөний явцад ямар нөлөөллийг үзүүлж байдагийг харуулах нь чухал.
Компанийн
түүхэн явцад нэг л шинжилгээн дээр ажиллах нь том алдаа байдаг. Судалгааг
хийхдээ өмнөх түүх болон ирээдүйн хандлагыг тооцохгүйгээр өнөөгийн байдлыг
судлаж хийх ёстой.
Судлагаа хийх материалуудаа сонин сэтгүүл,
засгийн газрын агентлагууд, үйлдвэрлэлийн болон санхүүгийн шинжилгээ судалгааны
материалуудаас олж авах боломжтой. 2-догч эх үүсвэрээс мэдээллийг авахдаа бодит
байдал, найдвартай байдлыг нь анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гарсан
мэдээллийг ашиглахын өмнө бодит байдалтай зохицож байгаа эсэхийг урьдчилан
шалгах нь чухал.
PEST
судалгаагаар макро
орчны нөлөөг судлаж мэдсэнээр байгууллагынхаа үйл ажиллагаа явуулж
байгаа орчны тухай өргөн мэдээллийг авахаас гадна давуу талаа ашиглан бизнесээ
өргөжүүлэх, орчны аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог стратегийн ач
холбогдолтой юм. Стратегийн төлөвлөгөөг сайн гаргаж чадвал байгууллагын
ирээдүйн өсөлт хөгжилийн зам нээгдсэнтэй адил байдаг.
0 comments:
Post a Comment