Follow us on instagram

Powered by Blogger.

Sunday, May 1, 2016

Олон талын ашиг тустай өргөст хэмхийг тарьцгаая

 Ургах нөхцөл: Үрийг хөрсний дулаан 15°-18°С болсон үед суулгана. Хэмх 24 -26 °С дулаантай 80-85% -ийн харьцангуй чийгтэй нөхцөлд хэвийн ургаж 12°С-аас доош дулаан буурвал өсөлт нь зогсдог. Гэрэл чийгэнд дуртай ургамал. Гэрэл дутагдвал иш нь хурдан хөгширч ургац буурдаг. Навчны гадаргуу ихтэй тул чийг их ууршуулж тэр хэмжээгээрээ ус их шаардана. Чийг дутагдвал жимс нь гашуун амттай болох ба жимсний хэлбэр нь муруй тахир болдог . Иймээс бусад усалгааны насосыг ашиглан бутнуудыг услана.
Тарилт: Хүлэмжинд өргөст хэмхийг үрслэгээр тариална.  Хүлэмжийн өргөст хэмхийн үрслэгийн үрийг 20/IV-1/V-ний хооронд суулгаж 20/V-1/VI –ний хооронд хүлэмжинд шилжүүлнэ.
Үрслэг ургуулах:  Хүлэмжинд тарьсан тарихын өмнө үрийг заавал соёолуулна. Соёолуулахын тулд 1%-ийн марганцийн уусмалд 10 минут байлгасны дараа 25--30°С халуун усанд 30 минут байлгаад уснаас нь шүүнгүүт даавуунд ороож хоолны халуун саванд хийнэ. Ингэхэд 12-24 цагийн дараа үр жигд соёолсон байна.          
Арчилгаа: 2-3 навчтай үрсэлгээг анхдагч навч хүртэл нь суулгаж усална. Үрсэлгээ суулгасны дараа 7-10 хоноод мөр хоорондхи хог ургамлыг устгаж хөрсийг сийрүүлж өгөхөд хэмх эрчимтэй ургаж эхлэнэ. Үрслэгийг суулгаснаас хойш 14 хоногийн дараа усалгаатай хамт анхны бордоо хийж өгнө. Үүнд: Үхрийн нойтон баас, шувууны сангас, малын өтөг бууц зэргийг 100л усанд 20-30кг- аар уусган эсгээд усалгааны өмнө 1 ам метр талбайд 3-4 л- ээр хийж шууд услана. Дараагийн бордоог цэцгийн бундуу үүсэх үед нь дээрхи нормоор бордно Өргөст хэмх байнгын жигд усалгааг шаардахаас гадна хэт халуун үед сэрүүцүүлэх усалгаа шаарддаг. Халуун нартай үед өдөр бүр, бороо хуртай сэрүүн бол долоо хоног тутамд нэг удаа сэрүүцүүлэх усалгааг тогтмол хийнэ. Сэрүүцүүлэх усалгаагар 1метр талбайд 2-5 литр ус орохоор бодож зөөлөн шүршиж усална.
Таналт: Өргөст хэмхийг ургуулах явцад таналтыг зөв хийх нь жимсийг богино хугацаанд томруулж болцыг гүйцээн ургац нэмэгдүүлэх гол үндэс болно. Ургамлын өндөр 15-20см болсон үед тулгуур мод буюу уяагаар гол ишнийг ороож бэхлэнэ. Энэ үеэс таналтыг зөв хийнэ. Үүний тулд ургалтын эхэн үед буюу хөрснөөс дээшхи эхний 5 үе дээр нэг ч салаа мөчир, навч ургуулахгүй тайрна. Зөвхөн гол ишийг ургуулна. Газраас дээш 50 см ургах үеэс хажуугийн салааг ургуулж эхлэх ба 6-7-р үе дээр 2 навч нэг жимст цэцэг, дараагийн 2 үе дээр 3 навч 2 жимст цэцэг гэх мэтээр салааны жимсний тоог нэмэгдүүлсээр хэцэнд хүрэхэд хэцийг ороож дараагийн ургамалд хүрэхийн өмнө толгойг доош унжуулна. 5-р үеэс дээш гол ишин дээр ургаж байгаа цэцэг ба жимсийг хэзээ ч тасалж болдоггүй тул жимс нь бүрэн боловсорсон үед хураахдаа жимсийг нь авна.



0 comments:

Post a Comment