Follow us on instagram

Powered by Blogger.

Wednesday, May 4, 2016

PEST шинжилгээ гэж юу вэ

Макро орчны шинжилгээ хийх явцдаа байгууллагын эрэлт, нийлүүлэлтийн өртгийн тооцоонд нөлөөлөх гадны тодорхой хүчин зүйлсийг зайлшгүй тооцох хэрэгтэй болно. Нийгэмд гарч байгаа янз бүрийн өөрчлөлтүүд нь бизнесийн орчинд тодорхойгүй байдлыг бий болгож энэ нь үйлдвэрлэлд нөлөөлж байдаг. Нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолох хэд хэдэн аргууд гарсан байдаг. Үүний нэг нь PEST шинжилгээ юм. Бизнесийн стратеги төлөвлөлт хийх явцад ашиглахад тохиромжтой энэхүү шинжилгээ нь улс төр, эдийн засаг, нийгэм болон технологийн хүчин зүйлсийг тооцоолоход ашиглагддаг. Зарим үед PESTIE буюу нэмэлт хоёр хүчин зүйл, олон улсын байдал болон экологийн хүчин зүйлс нэмэгдэн орж ирснээр макро орчны өргөжүүлсэн судалгаа болдог.
Энэ шинжилгээ нь зах зээлийн өсөлт, бууралтыг ойлгоход туслах стратегийн чухал хэрэгсэл гэж үздэг. Бизнесийн болон стратегийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, бүтээгдэхүүний хөгжлийн төлөвлөгөө болон судалгааны тайлангуудад өргөн ашиглагддаг. Түүнээс гадна компани шинэ зах зээл, шинэ оронд үйл ажиллагаа эхлэж байгаа үед энэ шинжилгээг ашиглах нь үр дүнтэй.
PEST шинжилгээний үндсэн ойлголтууд
Улс төрийн хүчин зүйлс :
-       Улс төрийн тогтвортой байдал
-       Үнийн зохицуулалт
-       Татварын бодлого
 Эдийн засгийн хүчин зүйлс :
-       Дотоодын нийт бүтээгдэхүүн
-       Инфляци
-       Аж ахуйн нэгжүүдийн тоо
-       Айл өрхийн дундаж орлого
-       Эдийн засгийн өсөлтийн хувь
-       Ажилгүйдлийн түвшин
-       Зээлийн хүүгийн түвшин
 Нийгмийн хүчин зүйлс :
-       Хүн амын өсөлт
-       Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь
-       Эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого
Технологийн хүчин зүйлс :
-       Мэдээллийн технологи, интернэтэд гарч буй өөрчлөлтүүд
-       Технологийн өөрчлөлтийн түвшин
PEST шинжилгээний давуу талууд :
-       Хялбар, бага зардалтай
-       Бизнесийн орчны тухай мэдээлэл, ойлголтыг өгөх
-       Стратегийн төлөвлөгөө боловсруулалтыг дэмжих
-       Шинэ төсөлд гарч болох аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгох
-       Давуу талуудаа харж, хөгжүүлэх боломжийг олгох
PEST шинжилгээний сул талууд :
-       Судалгаа гаргаж байгаа хүмүүсийн үзэл бодол нөлөөлсөн байдаг, баталгаа байхгүй
-        Их хэмжээний мэдээлэл цуглуулах нь ажиллагаа ихтэйгээс чухал мэдээллээ олж харахгүй байх, орхигдуулах сул талтай

-       Энэ шинжилгээ нь зөвхөн гадаад орчныг судлах ба хэрэгтэй дүгнэлтүүдийг гаргахын тулд байгууллагын тухай мэдээлэлтэй хамтруулан анализ хийх шаардлагатай

0 comments:

Post a Comment