Follow us on instagram

Powered by Blogger.

Wednesday, May 4, 2016

Бизнес захиа бичих нь

БИЗНЕС БИЧИГ БАРИМТ - BUSINESS LETTERS AND RESUMES

Америкд өдөр тутмын амьдралд оролцоход хүмүүс, байгууллага, орчинтойгоо зөвхөн амаар бус, бичиг захидлаар харилцах шаардлага гарах нь олонтаа. Захиа нь өөрийн агуулга зорилгоороо хувийн, албаны, бизнес гэж хуваагдана.
Бизнес захиа бичлэгийн өөрийн гэсэн загвар нь өдгөө аль ч орны бизнес амьдралын нэг хэсэг болон  тогтжээ. Загварын дагуу шаардлагын өндөр түвшинд бичигдсэн захиа таны ажил амьдралыг өөрчилж чадахаар барахгүй, бичсэн захиагаар тань таныг ямар боловсролтой хүн бэ гэдгийг түвэггүй мэдэж болох тул та бизнес захиа бичих наад захын мэдлэгтэй байхад илүүдэх юун.
Бизнес захиа  Business letter
Толгойн хэсэг. (Heading). ? Энд ихэвчлэн гурван мөр хэрэглэгдэх бөгөөд таны хаяг, он сар, өдөр бичигдэнэ.
Эхний мөрөнд хаягны тань байрны дугаар, гудамжны нэр, хоёр дахь мөрөнд хот, муж, шуудангийн код, гурав дахид бичсэн өдрийн огноо орно.
Үүний дараа хоёр сул мөр үлдээгээд явуулж байгаа газрын хаягыг (inside address) бичнэ. Энэ хэсэгт гурав, дөрвөн мөр шаардагдана.
Энэ хэсгийн эхний мөрөнд захиаг хүлээн авах хүн, тасгийн нэр зааж бичээд, дараагийн мөрөнд гудамжны нэр, тоо, гурав дахь мөрөнд хот, муж, шуудангийн код бичнэ.

Хоёр сул мөр үлдээгээр мэндчилэх хэсэг (salutation) эхэлнэ.
Хэрэв та захиаг хүлээн авах хүний нэр тодорхой бус агаад шууд компани, тасагт бичиж байгаа бол:
Ladies and Gentlemen:
Gentlemen:
Dear Sir/Madam:
To Whom It May Concern:
Хүний нэр мэдэгдэж байгаа бол
Dear Mr. Jones:
Dear Mrs. Anderson:
Dear Miss Flanagan:
Dear Dr. Stone:
Үүний дараа нэг сул мөр үлдээгээд таны захианы амин хэсэг болох бие (body) орно. Чухам энэ хэсэгт л таны захиа бичиж байгаа гол санаа, агуулга гарах тул ямар нэгэн сул, илүү үг хэрэглэлгүйгээр хэлэх гэснээ товч, оновчтой үгээр тодорхой бичээрэй.
Англи хэлэнд үголон салаа утгатай байх тохиолдол их тул таны захиаг уншигч ойлгохгүй, эргэлзэх зэрэг эвгүй байдалд орохооргүй үгийн сайн сонголт хийсэн бол та цаад хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Энэ нь таны зорилго биелэх анхны том алхам юм. Дараагийн хэсэг болох хаах (closing) хэсэг ба бие хэсгийн хооронд нэг хоосон мөр үлдээгээд доорх хүндэтгэлийн үгнээс нэгийг бичиж, таслал тавиарай.
Sincerely, Yours truly, Respectfully yours,
Truly yours, Cordially, Very truly yours,
Ингээд гарын үсэг (signature) зурахад хангалттай мөр үлдээж, овог нэрээ бичнэ. Таны бизнес захиа бэлэн боллоо.
BUSINESS LETTERS AND RESUMES

АЛБАН ЗАХИДАЛ БИЧИХ ҮНДЭС

Filed under: Хэл суръя — bsky @ 12:43 am
Албан захидал бичих бол доорх загварыг ашиглаад үзээрэй. Англи хэлээр бичих бяцхан хичээл боловч энэ загвар нь захидал бичих олон улсын стандарт гэж хэлж болох байх.
Албан буюу бизнес захидал бичиж сурах нь тийм ч хэцүү биш.  Стандарт үг хэллэгүүдийг хэрэглэх болон агуулга бүтэц нь дутуу биш байх нь чухал байдаг.  Ихэнх захидалд байдаг үг хэллэгүүдээс ерөнхийлөн дараах байдлаар танилцуулья.  Эдгээр үг хэллэгүүд нь захидалын үндсэн бүтэц болж агуулгыг бүрэн дүүрэн гаргахад туслах болно.
Эхлэл хэсэг:
Dear Personnel Director, Хүндэт Боловсон хүчний дарга танаа,
Dear Sir or Madam: Хүндэт ноён буюу хатагтай (хэнд бичиж байгаа нь тодорхойгүй тохиолдолд)
Dear Dr, Mr, Mrs, Miss or Ms Smith: (захидал хүлээн авагчийн нэрийг мэдэж байгаа тохиолдолд.  Албан харилцаанд эмэгтэй хүний гэр бүлийн байдлыг баттай мэдэхгүй байгаа тохиолдолд Ms гэж авгайлах нь тохиромжтой)
Dear Frank: (хувийн болон найз нөхөд, дотно харилцаатай хүндээ бичихдээ эхний нэрээр нь дуудаж болно)
The Reference Тухай
Захидалын товч утга буюу гарчигийг товч бичих нь захидалын зорилгыг улам тодорхой болгодог.  Жишээ нь.
With reference to your advertisement in the Times, Таймс сэтгүүлд тавигдсан зарын дагуу
…your letter of 23 rd March,  – 3 сарын 23-нд бичсэн таны захидлын тухай
…your phone call today, – өнөөдөр таны утасаар ярьсаны дагуу
Thank you for your letter of March 5 th – 3 сарын 5-н захидалд бичиж ирүүлсэнд баярлалаа.
The Reason for Writing Яах гэж бичиж байгаа тухай
I am writing to inquire about … -ийг мэдэхийг хүсч энэ захидалыг бичиж байна.
apologize for … -нд уучлал гуйж энэ захидалыг бичиж байна.
confirm … – ыг баталгаажуулж энэ захидалыг бичиж байна.
Requesting Хүсэлт гаргаж байгаа бол.
Could you possibly? …-эх боломжтой болов уу?
I would be grateful if you could …-вэл би ихэд талархах болно.
Agreeing to Requests Хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгөхдөө
I would be delighted to …-эхдээ таатай байх болно.
Giving Bad News Муу мэдээ дуулгахдаа
Unfortunately - Харамсалтай нь…
I am afraid that  - … болов уу гэж эмээж байна.
Enclosing Documents – хавсралт баримт
I am enclosing  …-ийг хавсаргалаа.
Please find enclosed - ийг хавсаргасныг олз үзнэ үү
Enclosed you will find - хавсаргасан болно.
Closing Remarks – Захидалын төгсгөл илэрхийлэхдээ.
Thank you for your help Please contact us again if we can help in any way. Туслалцаа үзүүл-сэнд/лж байгаад байрлалаа.  Ямар байдлаар бидний тусалцаа хэрэгтэй бол холбоо барихыг хүсье.
…there are any problems. Ямар нэг бэрхшээл гарвал…
…you have any questions. Ямар нэг асуух зүйл гарвал…
Reference to Future Contact Цаашид холбоо барих тухай
I look forward to … – тэсэн ядан хүлээж байна.
…hearing from you soon. таниас удахгүй хариу сонсоно гэж…
…meeting you next Tuesday. Ирэх мягмар гаригийн уулзалтыг…
…seeing you next Thursday. Ирэх пүрэв гаригт тантай уулзахыг …
The Finish Төгсгөл
Yours faithfully, – Хүндэтгэсэн (Хэрвээ захидал хүлээн авагчийн нэрийг мэдэхгүй бол хэрэглэнэ)
Yours sincerely, - Хүндэтгэсэн Хэрвээ захидал хүлээн авагчийн нэрийг мэдэх бол хэрэглэнэ)
Best wishes, Сайн сайхныг хүсье.

Best regards, Сайн сайхныг хүсье. (Хэрвээ ойр дотны найз нөхөд бол)

Ажил хэрэгч эрэгтэйчvvдийн хувцаслалт

Энгийн Ёслолын хувцас: дугуй хошуулдсан хар торгон энгэртэй цагаан цамц, хар торгон хажаастай бараан єнгийн ємд, ганц товчтой хар єнгийн костюмыг “смокинг” гэнэ. Энэ нь хар зангиа гэсэн англи vг юм.

ЄндЄр Ёслолын хувцас: Хойд хормойн урт нь хараацайн сvvл шиг хэлбэртэй цээжээрээ задгай, цамц нь хар торгон эмжээртэй хар єнгийн фрак байна.
Фрак нь “цагаан зангиа “ гэсэн англи vгнээс гаралтай. Дотуураа цагаан танан товчтой цагаан элгэвч ємсєж, vзvvртээ нугалаатай хатуу цагаан захан дээр нь цагаан бvчин зангиа зvvнэ.
Зоогийн хувцас: Хар ємд, цагаан цамцыг алаглуулан ємсєж бvчин зангиа зvvхийг хэлэх боловч тухайн нєхцєл байдалд тохируулан барих гэж байгаа зоогийн ач холбогдлыг харгалзан vзэж ёслолын хувцсыг сонгон ємсєнє.

Ажил хэрэгч эмэгтэйчvvдийн хувцаслалт

Эмэгтэйчvvд хувцасаа сонгож тохируулахдаа эрчvvдээс харьцангуй дээр гэдгийг хvлээн зєвшєєрєх ёстой. Болзоонд явахынхаа ємнє эрэгтэй нь ярих зvйлээ, эмэгтэй нь ємсєх хувцасаа боддог гэсэн vг оргvй биш юм. Гэхдээ ажил хэрэгч эмэгтэйчvvдийн хувцаслалт ямар байх талаар гадаад дотоодын ном хэвлэлд зєвлєсєн зvйл олон байдаг.
Юуны ємнє ямар арга хэмжээнд ямар хувцас ємсєх вэ гэдгээ сайтар бодох нь чухал. Ямар нэгэн шинэ загвар гарч ирэнгvvт л авч ємсєх гэсний хэрэггvй. Энэ хувцас ямар насны хvнд тохиромжтой, тvvнчлэн хэдий хугацаанд моодонд хэвээр байхыг наад зах нь гурван сар хvлээх хэрэгтэй. “Моод Монголоор дуусдаг” гэсэн шог vгийг ч санахад илvvдэхгvй.

Айлчлалын хувцас: Судалтай бараан саарал ємд бvхий костюмыг айлчлалын костюм гэнэ. Айлчлалын vед ёслолын арга хэмжээнд оролцох бол vндэснийхээ хувцсыг ємсєж болно.


Єдрийн Ёслолын хувцас: энгэр хормойгоороо оёдолтой, ар хормой нь урт, хар буюу саарал єнгийн костюмыг “сюртук” гэнэ. Хар буюу саарал єнгийн хантааз, судалтай, бараан саарал ємд ємсєж, саарал єнгийн зангиа зvvнэ.
Ёслолын хувцсан дээр сайн чанарын хар гутал, хар оймс, цагаан цамц, цагаан алчуур хэрэглэнэ.

Ёслолын хувцасыг тєрєл зориулалтаар хэрэглэхээс гадна єдєр тутмын, жирийн хийц загвартай костюмдаа хєнгєвтєр гоёлын аяс оруулан ємсєж болно. Зангиандаа гоё хэлбэр дvрстэй, vнэт эдлэлээр хийсэн хавчаар зvvх, энгэрийн халааснаасаа гоёлын торгон алчуур цухуйлгах, цамцныхаа ханцуйн тээглvvрт хийц сайтай vнэт чулуун тээглvvр хэрэглэх мэтээр гоёж болно.
Хувцасны єнгийг царай зvсэндээ тохируулах нь чухал. Хэрэв таны царай маш цайвар бол улаан, цэнхэр, цайвар ягаан, цайвар ногоон, цайвар шар, цайвардуу бол улбар шар, хєх, шар, цэнхэр, цав цагаан царай зvстэй хvнд цайвар хєх, гадилын єнгє, ердийн арьстай бол улаан дарсны єнгє, ногоон ягаан, улаавтар царай зvстэй хvнд саарал, хар хєх, хар ногоон, цайвар, цэнхэр, шаргал, бага зэрэг борлосон арьсанд элгэн хvрэн, цайвар цэнхэр, улаан, саарал, нэлээд борлосон арьсанд гадилын єнгє, ногоон саарал єнгє илvv зохицдог.
Та хэчнээн тэгш хєлтэй байгаад ч Тєрийн ордон, яам тамгын газар, албан уулзалт хэлэлцээр дээр мини юбка ємсєхийг дэлхийн аль ч оронд хориглодог билээ. Хэрвээ та 40 гаруй насны бол єєрийнхєє хєлний сайхныг гайхуулах гэж хэтэрхий богино юбка ємсєх хэрэггvй. Таны юбка євдєгнєєсєє яльгvй дээгvvр байхад л болно.
Албан ажилд урт ємд ємсєж болох боловч албан ёсны уулзалт болон хуриман дээр ємсдєггvй, бvдvvн хєл, бєгстэй бол ямар ч vед нийтийн дунд урт ємд ємссєний хэрэггvй. Ажилдаа ирэхдээ та хумсаа хэт хурц биш бvдэг єнгєєр будвал зохимжтой.
Оройн зоогийн vед албан ёсны богино юбка ємсєж болно. Гэхдээ тухайн цэнгээнийг мэдэж тvvндээ зохицуулан хувцсаа сонгохыг vгvйсгэхгvй. Гагцхvv цэнгээн бол спортын тэмцээн, хээрийн аялал биш гэдгийг бодоход илvvдэхгvй.
Та хувцасныхаа єнгєнд тохируулан урт тvрийтэй гутал буюу зуны гоёлын туфль ємсєн гартаа жижиг цvнх барих нь зvйтэй.
Та харааны болон гоёлын шил зvvдэг бол нvvрнийхээ хэлбэрт тохируулан шилнийхээ хvрээг сонгох хэрэгтэй. Нvдний шилийг арай доош зvvснээр урт хамрыг богино, дээш болгож зvvхэд богино хамар уртсаж харагдана. Нvдний шилний цаана нvд жижиг болж харагддаг бол нvдний будагны хурц єнгє нvдийг том болгож харагдуулна. Хэрвээ нvд тань хэтэрхий том болж харагддаг бол нvдээ тун нямбай будах хэрэгтэй. Єнгийн хvрээнд илvv дуртай бол хvрээний єнгє хувцасны тань єнгєтэй хосолбол сайн.
·        Пиджакны дотор талын халаасанд маш нимгэн , хавтгай зүйлийг хийх хэрэгтэй. Тухайбал, тэмдэглэлийн дэвтэр, хавтгай түрийвч...
·        Энгэрийн халаасанд зөвхөн зангиатай өнгө зохицсон л зүйл л хийнэ.
·        Пиджакны хажуугийн халаасанд нүдний шилний хайрцаг болон өдрийн туршид хуримтлагдаж болох жижиг цааснуудыг хийж болно.
·        Жилетний халаасанд зөвхөн халаасны цаг, эсвэл жижиг хутга хийдэг.
·        Өмдний хажуугийн халаасанд хамгийн их хэрэглэгддэг жижиг эд зүйлсийг хийнэ. Түлхүүрийг зориулалтын саванд хийж халааслана.

·        Өмдний арын халаасанд юу ч хийх хэрэггүй. Зүгээр л ийм халаас байгааг мартаж орхих хэрэгтэй.

Төслийн стандарт:

Төслийн стандарт:
Төслийн шалгаруулалт, санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон улсын жишиг шаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна. 

 Нэг. Ерөнхий зүйл
1.1    Төслийн баримт бичгийг А4 цаасан дээр хийнэ.
1.2    Төслийн баримт бичгийг компьютер эсвэл бичгийн машинаар бичнэ.
1.3   Төсөлд холбогдох тоо баримт, материалын үнэн зөвийг төсөл болсруулах
         байгууллага хариуцна.

Хоёр. Төслийн баримт бичиг
Төсөлд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
a.       Төслийн баримт бичиг
b.      Төслийн ач холбогдлыг илэрхийлсэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал дүгнэлт 
c.       Төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийн талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ
d.      Гадаадын зээлээр санхүүжих төсөл арга хэмжээ нь гадаад эх үүсвэрээс гадна дотоод эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай бол дотоод эх үүсвэрийн баталгаа
e.       Санхүүжилтын дотоод эх үүсвэрийг төсвийн зээлээр гаргах тохиолдолд     
a.       Шаардагдах эх үүсвэрийн нарийвчилсан тооцоо
b.      Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн төсвийн нэмэгдэл эх үүсвэр, төслийн зээлийн зөвшөөрөл, зээлийн урьдчилгаа, бүрэн төлүүлэх тухай тодорхойлолт
f.       Төсөл хэрэгжүүлэх байгууллага өмнө нь зээл болон өртэй байсан эсэхийг
тодруулсан харилцагч банкны тодорхойлолт
g.      Санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан татварын байгууллагын  
тодорхойлолт
2.8   Тухайн байгууллагын дүрэм, үүсгэн байгуулагчтай оруулсан гэрээ
      2.9   Төсөл хэрэгжүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
      2.10  Банк санхүүгийн байгууллагуудад шаардагдах төслийн зээлийн хэмжээтэй дүйцэх хөрөнгийн баталгаа

Гурав. Төслийн бүтэц
Төслийн баримт бичиг нь дараах үндсэн бүтэцтэй байна.
a.     Төслийн нүүр
b.     Төслийн үндэслэл
c.      Төслийн зорилго
d.     Хөрөнгө оруулалт
e.      Эрсдлийн тооцоо судалгаа
f.       Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд
g.     Төслийн явцыг хянах, мэдээлэл үнэлгээ хийх
h.     Үйл ажиллагаа
i.       Төслийн төсөв
j.       Хаягдал
k.     Хавсралтууд
3.1   Төслийн нүүр:
-          Гарчиг
-          Төсөл хэрэгжүүлэх салбар
-          Төсөл хэрэгжүүлэх байгууллага
-          Төсөөлд хамтран оролцох бусад байгууллага
-          Судалгаанд оролцсон байгууллага
-          Төсөл хэрэгжих газар
-          Төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаа
-          Төслийн нийт төсөв
-          Төслийн товч тайлбар
            Төслийн үндэслэл: Энд төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл хэрхэн төлөвлөж тооцсноо дараах хэсгүүдээр тайлбарлан бичнэ.
a.       Шийдвэрлэх гэж байгаа асуудал, түүний одоогийн байдал, маркетингийн судалгаа
b.      Төсөл хэрэгжүүлснээр шийдвэрлэх асуудал, үр дүн
c.        Төслийн цар хүрээ
d.      Төслийн үшр ашиг хэрэгжүүлэх давуу тал
e.       Төслийн стратеги ба хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийн давуу тал
f.       Зээл авах болсон шалтгаан, үндэслэл
g.      Харгалзан үзэж болох бусад нөхцөлүүд (Төслийн үр дүн бусад төслөөс, нийгэм эдийн засгийн хувьд харьцангуй давуу талтай эсэх) 
h.      Зохицуулалтын бусад арга хэмжээ төсөл нь тухайн байгууллагын үйл ажиллагааатай хэрхэн уялдаж байгаа
i.        Төслийг хэрэгжүүлэх хүчин чадал, төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс оруулах хувь нэмэр төслийг үр дүнтэй болгох, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох, хадгалах чадвартай эсэхийг тодорхойлох
            Төслийн зорилго:
a.       Төслийн зорилгыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн ерөнхий бодлого, чиг хандлагатай уялдуулан нийцүүлсэн байх
b.      Төслийн зорилгын хүрээнд тавигдах зорилтууд хэрэгжүүлэх арга хэмжээ
            Хөрөнгө оруулалт:
   Хүснэгт1, 1-1, 1-2, 1-3, 1-4
            Эрсдлийн тооцоо судалгаа:
Төслийг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарч болзошгүй эрсдэл, түүнийг бий болгох нөлөөлөх хүчин зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхойлон бичих, мөн эрсдэл, хүндрэлийг багасгах, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг бичнэ.
     3.6   Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд:
-          Төслийн бэлтгэл ажил
-          Авсан арга хэмжээ
-          Төслийг хамтран гүйцэтгэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажил
3.7    Төслийн явцыг хянах, мэдээлэлийн үйл явцыг үнэлэх:
Энэ хэсэгт төслийг хэрэгжүүлэх явцыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, зохион байгуулах журмыг тодорхойлно.
3.8    Төслийн төсөв зохиох:
   Хүснэгт 3
3.9    Хаягдал ашиглалт:
Үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдлын дахин ашиглалт буюу      боловсруулах талаар төлөвлөсөн арга хэмжээ байна.
3.10   Хавсралтууд:
a.      Хүснэгт
b.      Төсөлд ажиллах хүмүүсийн ажил үүргийн хуваарь
c.       Зээл эргүүлэн төлөх санхүүгийн төлөвлөгөө
d.      Ня-бо бүртгэлийг хөтлөх журам
e.       Төсөл хэрэгжүүлэх газар объектын тухай шаардлагатай мэдээ материал, гэрэл зураг бичлэг байна.
Үт=∆π-∆тс    
Үт - төслийн үр дүн, үнэлэмж
            ∆π - төслийн үр дүн, ашигтай байдлын өөрчлөлт
            ∆тс – төслийн үр дүнгийн зардлын өөрчлөлт


БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХИ ТОВЧ ТАЙЛБАР


 

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм.
Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй: 

 1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
 2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
 3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ бизнес хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
 4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
 5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий  хугацаанд ашигтай ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр шаардагдах вэ?

Бизнес төлөвлөгөөны ач холбогдол:

·        Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох жишээлбэл компаний удирдлагын баг, ерөнхий гүйцэтгэх ажилтан нь төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлвэл бизнестээ амжилт гаргахад илүү тустай.  
·        Бизнес төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй. Бизнес төлөвлөгөөг нягт  нямбай, зөв хийх нь алдаа гаргаж алдагдалд орохоос сэргийлнэ.
·        Санхүүгийн жил бүр /1 жил/ бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах гол үндэс нь болдог.
·        Жил бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жилд хийх үйл ажиллагааг төлөвлөсөн стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар төсөөлөлтэй байх нь бизнес эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнест хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой.      
·        Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судлаж шалгах төлөвлөх шаардлагатай.
·        Бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
·        Зардлууд нь бодитой, хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг аль болох нарийн гаргавал зохино.

Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд:

Төлөвлөгөө 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бизнес төлөвлөгөөний хураангуй бөгөөд бусад бүлгүүдийг бичсэний дараа бичиж одоогийн бизнес болон шинэ бизнесийн төслийн ерөнхий дүр зургийг уншигчид харуулдаг. Хоёрдугаарх нь одоогийн бизнесийн тухай өгүүлнэ. Үүний дараа шинэ бизнес явагдах орчныг тодорхойлон бичсэн зах зээлийн тухай байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх хэрэглэгч байгаа бөгөөд тэд тухайн компанид ашигтай үнээр түүнийг өрсөлдөгчдийнхөөс сонгох илүү сонирхолтой байгааг харуулах тул энэ хэсэг нь хамгийн чухал байдаг. Эцэст нь шинэ бизнесийн тухай дэлгэрэнгүй бичсэн хэсэг бий. Энд удирдлага зах зээлийг харгалзаж үзсэний дагуу тухайн бизнесийг нэвтрүүлж явуулах хамгийн оновчтой арга замыг сайтар бодож төлөвлөснийг дэлгэрэнгүй үзүүлнэ.




Маркетингийн төлөвлөгөө

Бизнесийн стратеги нэгж бүр нь зах зээлийн сегментүүдэд бүтээгдэхүүнүүдийг зохицуулан удирддаг бөгөөд тус бүрд нь маркетингийн төлөвлөгөө боловсруулна. Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн үйл ажиллагааны янз бүрийн зорилго , стратеги , тэдгээрийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн цогц юм.
Маркетингийн төлөвлөгөө нь бизнесийн стратеги төлөвлөгөөнөөс бараа / зах зээл нилээд явцуугаар төвлөрдөг , тухайн зах зээл дээр барааныхаа зорилтуудад хүрэх маркетингийн нарийвчилсан стратеги , хөтөлбөр боловсруулдгаараа  ялгаатай. Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн хүч чармайлтуудийг нэг түвшинд нэгтгэн удирдах хэрэгсэл болно.
Маркетингийн төлөвлөлтийн хүрээ :
Төлөвлөлт бүр урт болон богино хугацааны байж болдог бөгөөд урт хугацааны төлөвлөлтөнд / 3,5,10,25 жилийн / голдуу удирдлагын дээд хэсэг , төлөвлөлтийн хэлтсийнхэн оролцоно. Урт хугацааны төлөвлөгөөгөөр үйлдвэрийн газар , зах зээл , бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудийг шийдвэрлэнэ. Богино  хугацааны төлөвлөлтөнд  нэг жил болон түүнээс богино хугацааны арга хэмжээг тодорхойлно , үүнийг доод ба дунд түвшний удирдлага гүйцэтгэнэ. Үүгээр дараагийн жилийн сурталчилгааны ажил дэлгүүрийн бараа нийлүүлэлт зэрэг зүйлүүдийг төлөвлөнө.
Байгууллагын хэмжээ , бүтээгдэхүүний нэр төрлөөс шалтгаалан байгууллагын төлөвлөлтийн ажлыг 3-4 түвшинд гүйцэтгэж болно. Үүнд :
  1. Пүүсийн стратегийн төлөвлөлт.
Энэ түвшинд удирдлага нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл , хэтийн зорилгыг тодорхойлж , түүнийг биелүүлэх стратегийг боловсруулна. Дараа нь хэлтсийн төлөвлөгөөнүүдийг хийхэд энэ нь суурь болж өгнө. Пүүсийн стратегийн төлөвлөгөөг зохиоход байгууллагын санхүүгийн боломж , үйлдвэрлэлийн хүчин чадал , ажиллах хүчний хэрэгцээ , шинжилгээ судалгааны ажлын түвшин , маркетингийн чадвар зэргийг  харгалзах хэрэгтэй.
  1. ААН-ийн стратегийн төлөвлөлт.
Сүүлийн жилүүдэд томоохон , төрөлжсөн байгууллагуудад пүүсийн стратегийн төлөвлөлтийн шинэ хувилбар бий болжээ. Төлөвлөлтийн болон нийт үйл ажиллагааны үр дүн нэмэгдүүлэх зорилгоор байгууллагыг аж ахуйн хэд хэдэн стратегийн нэгжүүд болгон хуваагаад нэгж болгон өөрийн төлөвлөлтийг хийдэг болсон байна.
      3.    Маркетингийн стратеги төлөвлөлт.
Энэ түвшинд байгууллагын маркктингийн үйл ажиллаганы зорилго,стратегийг тодорхойлно.Арай бага хэмжээний байгууллагад нэгжийн ба маркетингийн төлөвлөлтийг нэгтгэсэн байдаг.Бүр бага хэмжээтэй байгууллагад пүүсийн нэгжийн ,маркетингийн төлөвлөлт нэгдсэн байдалтай байна.

       4.  Маркетингийн жилийн төлөвлөлт .

Энэ нь маркетингийн стратегийн төлөвлөлтийн нэг хэсэг болно.Маркетингийн жилийн төлөвлөгөө нь тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүний хувьд тодорхой зах зээл дээр явуулах маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө юм .Ийм учраас , энэ төлөвлөгөө нь тухайн бүтээгдэхүүний хувьд , тухайг зах зээл дээр маркетингийн үйл ажиллагаа явуулах талаар гүйцэтгэх ажилтнуудад ажлын удирдамж болж өгдөг .